Та шинэ хувцас худалдаж авсныхаа дараа түүнийгээ аль болох удаан хугацаанд шинэхэн мэт байлгахыг хүсдэг. Танд яг таарч, үрчлээ тогтож, цахилгаанжилгүй аль болох зөөлөн байгаасай хэмээн хүсдэг. Бид таны энэхүү хүслийг биелүүлэхээр боллоо. Үнэртэн шингээсэн даавуу ангижруулагч гелийн хувцсыг шинээр байлгах бүтэц нь таны хувцсыг элэгдлээс хамгаална. Мөн хэлбэрээ алдаж сунахаас ч сэргийлнэ. Таны хувцасны өнгийг удаан хугацаанд анхных шигээ тод байлгах зориулалттай юм. Нэмэх нь Францын сүрчигний мэргэжилтнүүдийн тусгайлан бэлдсэн гайхалтай үнэрийг агуулсан.

Таны дурлах шалтгаан: 8 долоо хоног хүртэлх хугацаанд үнэрээ алдахгүй байдал. Бүтээгдэхүүний үнэрт бодис нь бичил капсулд хадгалаатай байдаг ба удаан хугацааны туршид тухайн анхилуун үнэрээ хадгалдаг байна. Үнэрт бодис агуулсан бичил капсул нь усанд уусдаггүй ба таны хувцасны материалд хадгалагддаг. Улмаар таны хөдөлгөөн бүрт үнэрт бодис агуулсан бичил капсулууд нь задарч тансаг үнэртэнг тараах болно.

Давхар аюулгүй байдлын баталгаа: Үнэртэн шингээсэн угаалгын ангижруулагч гель нь хэд хэдэн дэлгэрэнгүй шинжилгээнд хамрагдсан ба үүний үр дүнд арьсанд ямар нэгэн гаж нөлөөгүй нь батлагдсан.

Бидний нууц: Үнэртэн шингээсэн угаалгын ангижруулагч гель нь байгалийн гаралтай тосоор баяжуулагдсан.

Бидний санаа тавьсан бусад асуудлууд: үнэртэн шингээсэн угаалгын ангижруулагч гелийн төгс өтгөрүүлсэн байдал нь / 1 литр нь = 4 литртэй тэнцүү / урт хугацааны хэрэглээ байж чадна.

Юунд ашиглаж болох вэ? Цагаан болон өнгө өнгийн эрэгтэй, эмэгтэй хувцсанд болон бүх төрлийн даавуунд

Энэ гайхалтай үнэр юу вэ? Энэхүү найрлага нь Франц бүсгүйн дэгжин байдлыг илэрхийлсэн мэт.  Цэцэгсийн үнэрийг амтат ваниль болон шоколадны сайхан үнэртэй төгс зохицуулсны үндсэн дээр тус ангижруулагч гелийн тансаг үнэрийг гаргаж авсан. Дундаж зууны үеийн илэрхийлэл мэт ааг нь энэхүү үнэртэнг зуны тайвшруулагч агаар мэт болгож өгсөн.

Үнэртний архитектур:

Толгой үнэр: Үхрийн нүд, тоор

Зүрхэн үнэр: Цахилдаг, мэлрэг цэцэг, жүржийн модны цэцэг

Үндэс үнэр: Тонка шош, шоколадны цуглуулга, паллульс

 

Хэрхэн хэрэглэх вэ? Хувцсаа угаалгын машинаар эсвэл гараар угааж сүүлийн удаа зайлах үедээ анхилам үнэрт ангижруулагчаасаа зохих хэмжээгээр хийгээд л боллоо.

Энэхүү бүтээгдэхүүн нь доорх орц, найрлагын тусламжтайгаар төгс болсон юм [орц, найрлага]:15-30%-ийн катионын идэвхт бодис, үнэртэн (Hexyl cinnamal, linalol, limonene, butylphenyl methylpropional, benzyl salicylate, alpha-isomethyl ionone), benzisothiazolinone, methylisothaizolinone. гексил циннамал, тетрраметил ацетофтаидронаптален зэрэг элементүүдийг агуулсан.

Зөвхөн байгаль хамгаалагчдад бус мөн таньд хүртэл юу чухал вэ? Үнэртэн шингээсэн угаалгын ангижруулагч гелийн савалгаа нь дахин боловсруулагдах зориулалттай. Энэхүү бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явцад нэг ч амьтан гэмтээгүй юм.

Орц найрлагыг татах

Шошго татах