Та цагаан өнгийн хэдэн хувилбарыг мэдэх вэ? Цасан цагаан даавуу, кремэн цагаан эмжээр, сувдан өнгөтөй атлас, сүүн цагаан торго.... Нарийн өнгө аяс, гэрлийн тусгал бүр чухал. Бид цасан цагаан цамц болон торгомсог гялалзсан даашинз 2-ын ялгааг бид маш сайн мэднэ. Тийм ч учраас Prouvé-ийн цагаан өнгийн угаалгын гель нь хамгийн цагаан цайврыг бус цагаан өнгийн бүх нарийн өнгө аясыг хамгаалахаар бүтээгдсэн юм. Хувцасыг толбогүй цэвэрхэн болгож, даавууг сааралтахаас хамгаалж, хувцсанд толбо үлдээдэггүй давуу талтай. Тод өнгийг сэргээж таны хувцсыг цэвэр, анхилуун үнэртэй болгодог юм.

Нэмэлт хамгаалалтын амлалт: Цайвар өнгийг мэдрэгч. Цагаан өнгийн угаалгын гельд цайруулагч бодис ороогүй бөгөөд цагаан төрлийн бүх нарийн өнгөнд тохиромжтой, эмзэг даавууг сааралтуулдаггүй юм.

Түүний юу нь таньд таалагдах вэ? Өтгөрүүлсэн гель хэлбэр нь түүнийг үр дүнтэй авсаархан болгож өгсөн. Тавиур дээр зай эзлэхгүй бөгөөд удаан хугацааны туршид ашиглагдана.

Бидний нууц юу вэ? Идэвхжсэн ферментүүдийн хүчинд гель нь бага температурт ч төгс ажиллана (20 градус ба дээш) Хүйтэн усанд хувцсаа угаах нь таны хувцсанд болон мөнгөнд хэмнэлттэй юм.

Бидэнд юу чухал вэ? Бид цагаан өнгийн өнгийг хадгалах ямар хэцүү болохыг мэднэ. Бухимдах хэрэггүй. Бидний гель уг асуудлыг зохицуулсан.

Ямар төрлийн даавуунд тохирох вэ? Prouvé-ийн цагаан өнгийн угаалгын гелээр өнгө өнгийн эрэгтэй эмэгтэй хувцас болон бүх төрлийн даавууг угаахад тохиромжтой. 

Цагаан өнгө хэрхэн үнэртдэг вэ? Бид үнэртнээр тоглолт хийх дуртай. Тиймээс ч бид үнэртэн урлагчдаас цагаан өнгөөр урамшсан үнэртэн гаргахыг хүссэн юм. Тэд хүчтэй цагаан цэцэгсийн нийлэмж, хөнгөн даавуу болон цасан ширхгийн үнэрийг шингээсэн урлагийн бүтээл бий болгосон юм.

Үнэртний архитектур:

Толгой үнэр: Цитрус, алим, цасан ширхэг, нил цэцэг

Зүрхэн үнэр: Жасмин, даавуу, сарнай

Үндэс үнэр: Нунтаг ааг, хуш, заарын мод

Энэхүү бүтээгдэхүүн нь доорх орц, найрлагын тусламжтайгаар төгс болсон юм [орц, найрлага]: 5-15% ионгүй өнгөц идэвхтэй бодис, 5%-аас бага хувирч урвалд орох чадвартай бодис, 5%-аас бага саван, 5%-аас бага фосфонатууд, 5% EDTA болон түүний давснууд, ферментүүд, үнэртэн, benzisothiazolinone, methylisothiazolinone зэрэг элементүүдийг агуулсан.

Зөвхөн байгаль хамгаалагчдад бус мөн таньд хүртэл юу чухал вэ? Цагаан өнгийн угаалгын гелийн савалгаа нь дахин боловсруулагдах зориулалттай. Энэхүү бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явцад нэг ч амьтан гэмтээгүй юм.

Орц найрлагыг татах

Шошго татах