53 200,00 MNT
Хэмжээ: 1000 мл
Таны дурлах шалтгаан: Шаланд толбо үлдээлгүйгээр төгс цэвэрлэх үйлчилгээ. Мод болон паркетан шал цэвэрлэгч нь шалыг цэвэрлээд зогсохгүй давхар тоосны хамгаалалт үүсгэдэг.
Та гэрийнхээ шалыг цэвэрхэн, гялалзсан байгаасай гэж хүсч байна уу? Prouvé энэхүү хүслийг тань биелүүлэхэд хэрхэн туслах вэ? Иймээс бид найрлагадаа байгалийн гаралтай натурал элемент агуулсан мод болон паркетан шал цэвэрлэгч үйлдвэрлэсэн юм. Тус гелээр мод болон паркет аль алиныг нь цэвэрлэж болох ба байгалийн карнуабын ваксаас үндэслэн бүтээсэн юм. Энэхүү бүтээгдэхүүн нь таны шалыг гялалзуулахаас гадна чийгнээс хамгаалдаг давуу талтай. Силиконон эмульс нь шалны хагаралт болон завсарт тоос болон хир буртаг хуримтлагдахаас сэргийлдэг байна. Мөн нүдэнд үл үзэгдэх халтиргаанаас хамгаалсан хамгаалалт тогтоож өгдөг ба цэвэрлэсэн гадаргууны байгалийн өнгийг хамгаалдаг юм.
Таньд таалагдах шалтгаан: Мод болон паркетан шал цэвэрлэгчийн олон үйлдэлт байдал. Та тус бүтээгдэхүүнээр ямар шал угааж болох вэ? гэж эргэлзэхээ болино. Лакадсан мод болон паркетан шал аль алиныг нь угаахад тохиромжтой.
Давхар аюулгүй байдлын баталгаа: Халтиргаанаас сэргийлсэн хамгаалалт. Та бага насны хүүхэд болон өндөр настай хүмүүстэй хамт амьдардаг бол Prouvé-ийн мод болон паркетан шал цэвэрлэгчийг хэрэглээрэй.
Юунд ашиглаж болох вэ? Лакадсан мод, панель, паркет зэргээр хийсэн гадаргуутай модон шат, шатны хашлага, модон хана зэрэг бүх төрлийн модон гадаргууг цэвэрлэх боломжтой.
Энэ гайхалтай үнэр юу вэ? Шинэхэн цэцэгс, амтат ваниль болон дур булаам паллульс
Үнэртний архитектур:
Толгой үнэр: Бергамот лийр, фресия, герань, сарнай
Зүрхэн үнэр: Мэлрэг цэцэг, магноли, чангаанз
Үндэс үнэр: Ваниль, паллульс
Хэрхэн хэрэглэх вэ? Шалны тоос шороог тоос соруулагч эсвэл шүүрээр цэвэрлэнэ үү. Мод болон паркетан шал цэвэрлэгчээс 35 мл-ийг 5 литр бүлээн усанд хийж хэрэглэнэ. Хуурай алчуураар арчиж эсвэл хатааж ч болно.
Та дэндүү болгоомжилно гэж бодсоны хэрэггүй: Мод болон паркетан шал цэвэрлэгч нь найрлагадаа маш олон төрлийн идэвхтэй элемент агуулсан. Хэрэв та гадаргууг гэмтээж магадгүй хэмээн санаа зовж байгаа бол эхлээд жижиг хэсэг дээр туршаад үзээрэй. Санамж: Гадаргууг хэт норгохоос сэргийлнэ үү. Лакдаагүй гадаргууг цэвэрлэхэд тохиромжгүй.
Гэрийнхээ шалыг хэрхэн арчлах вэ? Хэрэв та гэрийн тэжээмэл амьтан тэжээдэг бол хумсыг нь байнга авахаа мартаж болохгүй. Сандал болон ширээнийхээ хөлөнд зурагддаггүй углуурга зүүхээ мартуузай.
Энэхүү бүтээгдэхүүн нь доорх орц, найрлагын тусламжтайгаар төгс болсон юм. [орц, найрлага]: 5%-аас бага ионгүй өнгөц идэвхтэй бодис, 5%-аас бага хувирч урвалд орох чадвартай бодис, 5% EDTA болон түүний давснууд, үнэртэн (linalool, alpha-isomethyl ionone, benzyl salicylate, citronellol), benzisothiazolinone, methylisothiazolinone, sodium dodecylbenzenesulfonate, C9-11 Pareth-3, cocamidopropyl betaine зэрэг элементүүдийг агуулсан.
Зөвхөн байгаль хамгаалагчдад бус мөн таньд хүртэл юу чухал вэ? Мод болон паркетан шал цэвэрлэгчийн савалгаа нь дахин боловсруулагдах зориулалттай. Энэхүү бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явцад нэг ч амьтан гэмтээгүй юм.