Нүүр будалтын суурь
Нүүр будалтаа хэрхэн удаан хадгалах вэ?
Таны арьс нэг л ядарсан, өнгө алдсан, сэвх толботой харагдаад байна уу? Тэгвэл арьсыг төрөлхийн мэт өнгөлөг, гэрэлтсэн, толигор болгохоос гадна нүүр будалтыг жигд шингээн, удаан хугацаанд тогтоох нүүр будалтын суурийг санал болгож байна.
Нүүр будалтын суурь байгалийн баялаг, эрдэсжүүлсэн найрлагатай бөгөөд энэ нь таны арьсны өнгөнд гэрэлтсэн, шинэлэг байдлыг нэмж, дараагийн гоо сайхны бүтээгдэхүүнд хэрэглэхэд төгс бэлтгэх болно.
Бүтээгдэхүүний онцлог: хэдхэн хормын дотор арьсны өнгийг сэргээж, эрүүл гэрэлтсэн арьстай болгоно. Гэрлийг ойлгодог нарийн ширхэгтэй саанууд нь арьсыг чийглэг, өнгөлөг харагдуулахаас гадна, ядаргааны шинж тэмдгийг арилгана. Арьсны өө сэв, нүх сүв, нарийн үрчлээг багасгаж харагдуулна. Нүүр будалтын тогтоцыг уртасгах бөгөөд өө сэвгүй өнгө төрхийг удаан хугацаанд мэдрэх боломжийг олгоно.
Бүтээгдэхүүний давуу тал: Нүүр будалтад арьсыг бэлдэхээс гадна арьсыг давхар арчилна. Бүтээгдэхүүний гайхалтай орц найрлагын нэг нь Францын Атлантын далайн эргээс гаралтай микроэлементүүдээр баялаг далайн усны үндсэн дээр бүтээгдсэн. Мөн чийгшүүлэгч орцууд болох зуун настын навчны нунтаг, замагны ханд агуулсан бөгөөд арьсыг тайвшруулна.
Бүтээгдэхүүний хөнгөн, зөөлөн бүтэц нь арьсанд хүнд мэдрэмж төрүүлэхгүй, мөн тослог үүсгэхгүй, хурдан жигд тархана. Хэрэглэхэд туйлын тааламжтай бөгөөд эвтэйхэн - амархан тархаж, зураас үлдээдэггүй. Зөөлөн найрлага нь хуурай, хэвийн, мэдрэмтгий арьстай хүмүүст ч тохиромжтой.
Хэрэглэх заавар: Нүүрэндээ бага хэмжээгээр түрхээд жигд тараана. Суурийг дангаар нь эсвэл өдөр тутам хэрэглэдэг кремнийхээ өмнө түрхэж болно.
Нүүр будалтын суурь